1. Хэзээ ч битгий хайртай залуугаа бусадтай зүйрлэж тэрний нөхөр тийм байхад чиний байж байгааг хардаа арчаагүй гэдэг нь гэж ирээд л нөхрийгөө доош нь хийсэн үгээр бүү дайрч давшил. Эргээд нэгэн өдөр нөхөр чинь чамайг бусад сайхан хүүхнүүдтэй зүйрлуулээд тэрний эхнэр бие ээ ийм сайхан авч явжийхад чиний байгааг хардаа гэж хэлэх өдөр ирнэ.
Хэрэв чи үргэлж хайртай хүнийхээ фэн нь байж хэцүү үед нь түүнийгээ ойлгож чаддаг байж чадвал та 2н харилцаа эрүүл бас амьдралын чинь өдөр бүр амттай байж чаддаг.
2. Жижиг асуудлыг том болгож эцэст нь тултал хэрүүл болтол бие биенээ дайрч давшлах хэмжээнд очтол битгий дэвэргэж байгаарай. Үл ойлголцол гарсан ч эвлэрэх зай завсар үлдээж байгаарай. Зарим хүүхнүүд маань нөхрийнхөө дээр гарах гэд л хэл амаа билүүдэж үзэж тарж үсэрч наалддаг шүү. Юу гээч? Хүн уурлахаараа хүний амнаас нэг ч олигтой сайн сайхан үг гардаггүй. Үг хүнийг үйлдлээс илүү шархлуулдаг юм шдээ.
3. Хайртай бол зүгээр л хайрла. Сайхан талуудтай нь дутагдалтай нь хамтад нь хайрла.
Дутагдалгүй төгс хүн гэж хорвоо дээр байдаггүй юм. Хайртынхаа сайн сайхан чанаруудыг олж хараад түүнийг нь хэлдэг урам өгдөг байгаарай. Тэгэхгүй тэгээд л дандаа болохгүй зүйлсийг нь олж хараад л чичлээд суугаад байваа.
4. Завгүй бхад нь байнга утасдаж цаг бүртгэгч шиг байнгын хаана байна ийнэ байна яах гэж байгаан гэж залхалтал нь өдөрт хэд утасдаж хайртыгаа залхааваа. Хүнд хааяа ч гэсэн өөрийн орон зай хэрэгтэй байдаг.
5. Хайртай хүнийхээ сайн найз нарийг нь бүү муулж байгарай. Хүн бүр чамд таалагдах албагүй гэдэгийг санахад илүүдэхгүй байх.
Хайрдаа марталгүй хэлэх үгсийн нэг
6. Зөвхөн өөртөө л анхаарч өөрийгөө л гоёж гоодоод цалингаа буухаар өөрийгөө л гангалаад байваа. Хажуудаа байгаа ханиа ч гэсэн мартаж болохгуй шүү. Чи нэг л ганган хээнцэр юм яваад байдаг нөхөр чинь хажууд чинь навсайсан юм яваад байвал муухай биз дээ.
Амин хувиа хичээх тусам алаг хорвоогийн хоосон чанарыг л олж хардаг болдог юм. Аль болох амин хувиа хичээдэг зан чанараа бүү хөгжүүлээрэй. Болж өгвөл ер нь дарж байх хэрэгтэй.
7. Хайртай залуугийнхаа дуртай зүйлийг дэмждэг бас ойлгодог байгаарай. Эр хүн эмэгтэй хүн 2 байгалиасаа тэс ондоо сонирхолтой шал өөр ертөнцтэй хүмүүс шүү дээ. Бүхнийг өөрийнхөө санаанд нийцүүлснээр байлгах гэж зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг эхэнд тавьж нөхрийнхийгөө болохоор үл тоодог байх нь чамайг ч гэсэн хуучраад ирэхээр адилхан л өөрийг чинь үл тоогч болно. Өөрийгөө хүнээр хүндлүүлэхийг хүсдэг бол эхлээд өөрөө хажуудаа байгаагаа хүндэлж сурахаас эхэлдэг.
8. Найз хүүхнүүдтэйгээ чалчиж суухдаа ам уралдаж ирээд л нөхөрөө муулдаг аа боль. Найз нар чинь хүртэл нөхрийг чинь хүндлэхгүй болж чиний хайртай залууг чинь арчаагүй гэж хардаг болдог юмшдэ. Ер нь тэгээд хайр үзэн ядалт 2 хамт оршиж чаддаггүй. Хайртай мөртлөө нөхөрөө хаа сайгүй яриж муулаад л дотроо хайрлахын хажуугаар үзэн ядаад л амьдраад байдаг шүү. Хэрэв хайртай л юм бол яг одооноос өөртөө шийдвэр гаргаад би зөвхөн хайрлана гэсэн байр суурин дээрээ бат зогсоорой.
9. Хичнээн цаг завгүй ажилтай ар гэрийн асуудал уул овоо шиг их байсан ч гэсэн 7 хоногтоо ядаж 1 удаа хайртдаа цаг гарган хамтдаа гадуур явах ч юмуу кино үзэх юу ч байж болно хамтдаа цагийг өнгөрөөдөг байгаарай. Битгий нэг л хэвийн уйтгартай залхмаар амьдралаар амьдралынхаа турш дуртай дургүй амьдраад яваарай. Хамгийн сайхан зүйл хайртай хүндээ цаг гаргаж хамтдаа цагийг кайфтайгаар өнгөрөөх шүү дээ.
10. Халамжтай сайн хань байхийн тулд цаг тутамд өөрийгөө хөгжүүлж арчаатай анкиатай халамжит сайн эхнэр нь байгаарай. Эрэгтэй хүнийг ходоодоор нь татдаг гэдгийг мартаагуй л байлгүй дээ. Гэртээ сайн эзэгтэй байж чаддаг гараад сайхан эмэгтэй байхаа мартаж болохгүй
Эх сурвалж: www.soko.mn