Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт болно

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт болно

Банк санхүүгийн академи, Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв хамтран өнөөдөр 14.00 цагт олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой сургалт зохион байгуулахаар болжээ.

Сургалтаар Монгол дахь санхүүгийн боловсролын өнөөгийн байдал, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн төслийн танилцуулга, Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн төслийн явц, цаашид авах арга хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх нь зэрэг асуудлаар танилцуулга хийхээс гадна Ханшийн эрсдэлээс хамгаалах нь сэдвээр ярилцах аж.

Тус арга хэмжээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Банк санхүүгийн академийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, Дэлхийн банкны зохицуулагч зөвлөх Б.Одонтунгалаг нарын холбогдох албаны хүмүүс оролцох юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж