УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа эхлээд байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм байна. УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн өвөл Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулсан юм. Түүнээс өмнө УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг судлаад “Үндсэн хуульд бүхэлд нь биш хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” гэсэн дүгнэлт гаргаж байсан юм.
УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс тус бүр төлөөлөл багтан ажиллаж байгаа билээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд хурал нь хараахан эхлээгүй байна.
Г.ДАРЬ