ШӨХТГ ЦЕГ-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

ШӨХТГ ЦЕГ-тай хамтарна

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис нар хамтран ажиллах бичигт гарын үсэг зуржээ. Ийнхүү хамтран ажилласнаар талууд хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийн хамгаалах чиглэлээр хамтран хяналт шалгалтыг явуулж  шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцох юм байна.

Түүнчлэн олон нийт, аж ахуй эрхлэгчид, төрийн болон нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллагуудад хууль тогтоомж сурталчлахаар болжээ. ШӨХТГ-аас хийж буй хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг хохироох, хууль бус худалдааны арга хэрэглэх, хууль бус орлого олох зөрчлүүд тогтоогддог байна. Эдгээр  зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байх тохиолдол байдаг тул цагдаагийн байгууллагад холбогдох баримт материалыг шилжүүлж шалгуулах ажлыг мөн санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж