Өмнөд Солонгост титэм вирусын (Mers) халдвараар өвчилсөн хоёр хүн нас баржээ. Хохирогчид нь Ойрхи-Дорнодод аялах үеэрээ халдвар авсан 58 настай эмэгтэй болон 71 настай эрэгтэй аж. Ойрхи-Дорнод, Саудын Арабт гарсан титэм вирусын халдвараар Өмнөд Солонгост өнгөрсөн тавдугаар сараас хойш 17 хүн өвчлөөд буй юм. Өмнөд Солонгосын эрүүл мэндийн албаныхан халдвартай хүнтэй харилцсан 680 гаруй хүнийг тусгаарлаж, хяналтанд авчээ. Эдгээр хүмүүсийг гэрт нь хорионд оруулж, эмнэлгийн ажилтнууд хянаж байгаа аж.
Титэм вирус анх 2012 онд Саудын Арабт илэрснээс хойш 20 гаруй орны 1167 хүн өвчилж, 479 нь нас барсан байна. Титэм вирусын шинэ өсвөр нь Азид дэгдсэн “SARS”-ын вирустэй төстэй боловч илүү хөнөөлтэй юм. Малайзад нэг эрэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард титэм вирусээр халдварласан нь Зүүн Азид анхны тохиолдол болжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС