Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ баярлууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, бэлэг өглөө. Уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Г.Гүрдагва болон албаны хүмүүс оролцлоо. Баянзүрх дүүргийн дарга санаачлан дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Соёлын ордноос хамтран зохион байгуулсан “Бяцхан зүрх” арга хэмжээнд 28 хорооны төлөөлөл болох 400 хүүхэд оролцсон.

“Бяцхан зүрх” арга хэмжээнд хүндэтгэл үзүүлэхээр Монгол аялгуу, Их Монгол-2 хамтлаг, 116 дугаар сургуулийн сурагч А.Сайханцэцэг, н.Ариунзаяа, 55 дугаар сургуулийн сурагч Б.Бадамжунай нар авьяасаа үзүүлэн найзуудаа баярлууллаа. Түүнчлэн уг арга хэмжээнд оролцохоор Бөязүрх дүүргийн алсын хороо болох 23, 20, 28, 11 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалж Хюньдай Соната маркын автомашин сонирхогч “New EF “ группийн залуус өөрсдийн машинаараа хүргэж ирж, буцааж гэрт нь хүргэж өгч туслан халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм. 

Дашрамд  дурдахад, Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 8112 иргэн байдгийн 25 хувь нь буюу 1126 хүүхэд хэмээн бүртгэгдсэн байдаг.

Эх сурвалж: http://zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж