Фото: Aly Song / Reuters
Хятадын Янцы (Хөх мөрөн) голд даваа гаригийн орой “Дорнын од” нэртэй хөлөг онгоц живжээ. Осолдох үеэр хөлөг онгоцон дээр 458 хүн зорчиж явсан хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Хөлгөөс аврагдсан ахмад, хөлгийн инженер хоёрын яриагаар, хүчтэй шуурганд дайрагдан онгоц богино хугацаанд живсэн аж. Ахмадын мэдээлснээр, хөлөг онгоцонд багийн 47 гишүүн, 405 жуулчид, жуулчны агентлагийн таван ажилтан явжээ.
Хөлөг онгоц зүүн нутгийн Цянсу мужийн Нанкин хотоос Чун цин хотод очихоор явж байсан гэнэ. Одоо Хөх мөрөн дээр аврах ажиллагааг хийж байгаа ба бороо, хүчтэй салхины улмаас нэлээд хүндрэл учраад байна.
Одоогоор 20 хүнийг авраад байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР