Долоо хоногийн өрнийн зурхай 2015.VI.1-2015.VI.7

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2015.VI.1-2015.VI.7

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.

Зургаадугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 7-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Маш амжилттай байх болно. Шинэ зүйлийг сэдэж, бүтээхэд таатай. Ганц бие хүмүүст түр зуурын сонирхолтой учрал тохиолдоно. Долоо хоногийн дундуур та эрч хүчээр дүүрэн, таны ажил бүтэмжтэй байх болно. Хосууд харилцаанд романтик байдал зонхилно. Эмэгтэйчүүд гайхалтай сэтгэл татам байж, олны анхаарлын төвд орох бололтой. Гэхдээ хэт задгай, даруу бус байх нь бypyyгaap ойлгогдох болно гэдгийг санаарай.

Үхэр:

Долоо хоногийн эхээр ямар ч ажил үйл бүтэмжтэй байна. Од эрхэс таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гарахыг анхааруулж байна. Энэ нь заавал эерэг байхгүй. Аюулгүй санагдсан ч хууран мэхлэлт, шударга бус явдалд өртөхгүйн тулд дахин бодож үзээрэй. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авахыг хичээ. Хэн нэгний төлөө сайн зүйл хийж, сэтгэл санааг тань өргөнө. Харин долоо хоногийн сүүлээр материаллаг байдалтай холбоотой таагүй явдлууд учрах магадлалтай.

Хамтатгах:

Оддын холимог чиг хандлага ноёлоно. Эдгээр өдрүүдэд эргэлзээ айдас нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчдийн ажил бүтэмжтэй дуусгана. Таны дур булаам байдал улам өсч, танд дургүй байсан хүмүүсийг ч өөртөө хандуулж чадна. Хувийн амьдралд чинь санамсаргүй өөрчлөлт гарч магад. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Танд төлөвлөөгүй орлого орж ирнэ. Харьцаандаа үнэнч, итгэлтэй байхыг сануулж байна.

Мэлхий:

Өөрт амар, таатай байдлаар амьдралаа удирдаж сурах хэрэгтэй. Амьдралын гэрэл гэгээ, баяр баяслыг мэдэрч сур. Долоо хоногийн дундуур хэтэрхий хүссэн зүйлээсээ болж хэн нэгэнд хууртагдаж магадгүй. Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь бусадтай зөрчилдөхөд хүргэнэ. Хосын харилцаанд идэвхигүй, хөндий байдалд ажиглагдана. Өр, авлагаа цуглуулахад хүндрэлтэй байх болно. Гэсэн ч тэд таныг гар хоосон буцаахгүй.

Арслан:

Эрдэм шинжилгээ, уран бүтээл туурвихад сайн үе. Сэтгэл зовоосон зүйлдээ хэт их төвлөрснөөс болж ойр дотныхонтой харьцаа муудна. Дархлаагаа сайжруулж аэробик бодибилдингээр хичээллэх хэрэгтэй. Маргаан, зөрчилдөөн, шударга бус явдлыг зогсооход таны шийдэмгий байдал хэрэг болно. Долоо хоноийн сүүлээр та хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байна. Чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

Охин:

Гэр бүлд хэвийн уур амьсгал зонхилно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавьж халамжлаарай. Танд шинэ ажлын санал ирвэл эргэлзэлгүй хүлээн аваарай. Хүчээ бүрэн зарцуулах боломжгүй, мөртлөө зарлага шаардсан ажлууд ундрах бололтой. Гэртээ шигдэлгүй цэвэр агаарт алхаарай. Таны ажил, хэрэгт хөндлийн хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандах бололтой. Тэдний үгийг тоолгүй эхэлсэн ажлаа туйлбартай дуусгаарай.

Жинлүүр:

Энэ долоо хоногт та албан тушаал дэвших магадлалтай. Эхэлсэн ажлаа заавал дуусгаж байхыг хичээ. Хосууд түр завсарлага авч, харилцаагаа эргэн харах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд хайр дурлалд төвөгтэй, асуудалтай байна. Зарим нэгний тань хувьд гэр бүлийн хариуцлага хүндрэлтэй байх бололтой. Стресс, бухимдлаа тайлахгүй удвал эрүүл мэнд, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлнө.

Хилэнцэт:

Настай хүмүүс даралт ихсэх зурх судасны өвчин зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлээрэй. Ажил хайж байгаа хүмүүс сайхан мэдээ дуулна. Даргатайгаа таарамжгүй харилцаатай бол нүдэнд нь өртөхөөс зайлсхийгээрэй. Ажил дээр хамтран ажиллагсад шударга бус зан гаргах бололтой. Ажлын хамт олны дунд хувийн харилцаа үүсгэхээс татгалзаарай. Автын осол, унаж бэртсэнээс үүдэлтэй гэмтэл авах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр шинэ хайр дурлалтай учирна.

Нум:

Долоо хоногийн эхээр маш сонирхолтой байна. Хүсч байсан ажилдаа орж магадгүй. Таны эрч хүч маш өндөр байна. Долоо хоногийн сүүлээр аль болох амаа таглаж, чалчих хэрэггүй. Хэт задгай яриа муу үр дагавар авчирна. Зарим нэг болчимгүй үйлдэл эсвэл цагаа олоогүй хошигнол бусдын дургүйцлийг төрүүлж болзошгүй. Хүмүүст сайн харагдах гэж хичээх хэрэггүй. Өөрийнхөөрөө байх нь илүү хүндлэл хүлээнэ.

Матар:

Дотны хүнээсээ таагүй мэдээ дуулж магадгүй. Сэтгэл хөдлөлдөө автвал зөв шийдвэр гаргаж чадахгүй гэдгийг анхаараарай. Аливаа зүйлд сонирхол ихтэй байж мэдээллийг хялбар хүлээн авах чадвараар бусдаас ялгарна. Сексийн харилцаанд болгоомжтой хандах хэрэгтэй. Ажил, мэргэжлийн байдалд өөрчлөлт гарах магадлал өндөртэй. Харин долоо хоногийн сүүлээр хайртуудын дунд сөрөг байдал үүсэх нь. Ганц бие хүмүүс санаандгүй хүнтэй уулзаж магад.

Хумх:

Өөртөө болон ойр дотныхондоо анхаарал халамж тавих хэрэгтэй. Ажил хэргийн түншээс тааламжтай урилга ирэх бололтой. Энэ нь таны амьдралд өөрчлөлт авчирч, шинэ мэдрэмж төрүүлнэ. Ачаалал их байхын хэрээр ажилдаа анхааралтай хянуур байх нь чухал. Шинэ танил таны үнэнч найзын тоог нэмнэ. Долоо хоногийн сүүлээр залхуурах, нозоорох байдалтай байна. Иймээс дасгал хөдөлгөөн сайн хийж эрч хүчээ сэргээгээрэй. Хайртай хүндээ сэтгэлээ илчлэхэд таатай.

Загас:

Долоо хоногийн эхээр танд амрах болон оюун ухаанаа цэнэглэх боломж гарна. Хариуцлагатай шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийнэ. Гэхдээ орлогоо нэмэгдүүлж чадна. Баяр наадам хамт олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Тогтворгүй загаснуудын хувьд маш олон зүйл гэрт нь тохиолдох болно. Долоо хоногийн сүүлээр эрч хүч, бүтээлч, сексийн хүч нэмэгдэнэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж