Хүүхдүүд баяраа тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд баяраа тэмдэглэж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баяр өнөөдөр тохиож байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Чингисийн талбайд "Хүүхдийн баяр"-ын нэгдсан арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн хүүхэд багачууд төв талбайдаа цуглан, баяраа тэмдэглэж байна. Төв талбайд болж буй 1500 хүүхдийн урлагийн тоглолтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан, эцэг эх, хүүхэд багачууд үзэн сонирхож байна.

Хүүхдийн баярт зориулан төв талбайд 12 жил, Жангарын зургаан баатрыг байрлуулсан байх бөгөөд Диснейн болон Амилагийн найзууд,  12 жилийн амьтадтай дурсгалын зураг татуулах боломжийг багачуудад олгожээ. Мөн төрийн бус байгууллага, сайн дурынхан хүүхдүүдэд зориулан үнэгүй гэрэл зураг авч өгөх, үлгэрийн баатруудтай зураг татуулах зэргээр олон үйлчилгээ үзүүлж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж