АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Францын Сьйонзьед дугуй унаж байгаад хөлөө хугалжээ. Тэрээр замын хашлага мөргөж унахдаа баруун гуяныхаа ясыг хугалсан аж. Өдгөө 71 настай Жон Керриг нисдэг тэргээр Швейцарийн Женев хотын эмнэлэгт хүргэжээ. Түүнийг өнөөдөр /VI.1/ АНУ-ын Бостон хотноо орших Массачуссеттсын нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх гэнэ.
Жон Керри Швейцарьт Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний асуудлаар ирсэн байжээ. Гэмтлийн улмаас тэрээр Мадрид, Парис дахь уулзалтаа цуцалсан байна. Тэрээр өнөөдөр /VI.1/ Мадридад батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурж, маргааш /VI.2/ Францад “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулааны тухай яриа хэлцэлд оролцох байжээ.
Жон Керри дугуй унах дуртай бөгөөд гадаадын айлчлалууддаа дугуйгаа үргэлж авч явдаг аж. Өмнө нь тэрээр 1992 онд дугуй унаж байгаад мөрөндөө гэмтэл авч байжээ.
Францын Сьйонзье нь Швейцарийн хилээс зүүн өмнө зүгт 40 хүрэхгүй км зайтай оршдог аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС