Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
1984 оны энэ өдөр тэрбээр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон мэндэлжээ.
Бээжингийн олимпийн наадмаас Монголын тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртэж, Лондонгийн татамиас олимпийн мөнгөн медалийг эх орондоо авчирсан гайхамшигт амжилтын эзэн, Олимпийн аваргадаа баярын мэнд хүргэе.
Өнөөдөр мөн хүндийг өргөлтийн спортын ОУХМ, Гавьяат тамирчин Н.Баярмаа мэндэлсэн бол хоёр хоногийн дараа Олимпийн аварга Э.Бадар-Ууганы төрсөн өдөр тохиодог. Ихрийн ордонд мэндэлсэн ид хавтай тамирчдадаа баярын мэнд хүргэе.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Б.ЭНХ