Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат зургадугаар сарын нэгэнд бэлэн байдалд ажиллахыг эмнэлгүүдэд үүрэг болгожээ. Зургадугаар сарын нэгэнд ялангуяа хүүхдүүд хордлого авах нь элбэг байдаг учраас нийслэлийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд амрахгүй ажиллах юм байна.
Мөн Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10.00-16.00 цагийн хооронд ажиллана гэдгийг иргэдэд сануулъя.
Б.ЗАЯА