Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвили Украины өмнөд хэсгийн Одесс мужийн захирагчаар томилогджээ. Михаил Саакашвили Украины иргэн болсныг ерөнхийлөгч Пётр Порошенко мэдэгдсэн байна. Харин Гүржийн одоогийн удирдлагууд Михаил Саакашвилийг эрх мэдлээ хэтрүүлсэнд буруутгаж, шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа аж. Михаил Саакашвили 2008-2013 оныг хүртэл Гүржийн ерөнхийлөгч байсан юм. Тэрээр өөрийг нь буруутгасан хэргийг эрс үгүйсгэж, улс төрийн зорилготой хэмээн үздэг байна.
Хар тэнгисийн эрэг дэх Одесс мужид Донецк, Луганск шиг салан тусгаарлах бослого өрнөөгүй боловч өнгөрсөн оны тавдугаар сард Киевийн засгийн газрыг дэмжигч болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарснаас 40 гаруй хүн амь үрэгдэж байжээ. Амь үрэгдэгсдийн ихэнхи нь Оросыг дэмжигчид байсан бөгөөд тэднийг барилгад цоожлон гаднаас нь галдсан юм.
Украины зүүн хязгаарын Донецк, Луганскт өрнөсөн салан тусгаарлах бослого тэмцлийн улмаас 6000 гаруй хүн амь үрэгдээд буй.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС