МАХН-ыг бүртгэх асуудал гацаанаас гарах уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

МАХН-ыг бүртгэх асуудал гацаанаас гарах уу?

Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөн байгуулагдсан болон татан буугдсан намын нэрийг дахин хэрэглэх талаар зөрүүтэй заалт орсноос болоод МАХН-ыг бүртгэх асуудал хэдэн сараар сунжраад байгаа билээ. Уг асуудлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх Улсын дээд шүүхэд, Улсыбн дээд шүүх Үндсэн хуулийын Цэцэд хандаад байгаа юм. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц  энэ зургадугаар сарын 15-ны өдөр дунд суудлын хуралдаанараа дээрх маргааныг хянан хэлэлцэхээр болсон байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Улсын Дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтуудад маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа юм.  Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэрийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн  “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн юм.

Дунд суудлын хуралдааны шийдвэр яаж гарахаас МАХН-ыг бүртгэх асуудал гацаанаас гарах эсэх шийдэгдэнэ.   
 

    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж