“Монгол ээжийн баяр” болж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.30-нд нийтлэгдсэн

“Монгол ээжийн баяр” болж байна

"Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр/05.30/ 10.00-21.00 цагт “Монгол ээжийн баяр” арга хэмжээ болж байна. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр, ээжүүд болон хүүхэд багачуудын дундах хөгжилтэй тэмцээн уралдааныг зохион байгуулах юм байна. Энэхүү арга хэмжээ нь “Монгол ээж” гэх сайн үйлсийн төслийн нээлт болж байгаа аж. Төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009”-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар "Miss Wold Mongolia 2014"-ын үндэсний ялагч, Азийн топ моделТ.Батцэцэг ажиллаж байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж