Lady Gaga “Хатан хаан” боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Lady Gaga “Хатан хаан” боллоо

Гаж, этгээд стильтэй дуучин Lady Gaga өөрийн хувцаслалтаараа илт ялгарч богино хугацаанд шоу бизнесийн оргилд гарч чадсан, хөдөлмөрч бүсгүй хэмээн магтагддаг. Элдэв шүүмжлэлд үргэлж ороогдож явдаг дуучин бүсгүй “Youtube-н Хатан хаан” хэмээх шинэ алдар хүртжээ. Түүний Youtube дэх албан ёсны хөгжмийн сувгыг үзсэн үзэгчдийн тоо тэрбум давсан байна.
Түүний хит дуунууд болох "Just Dance" 272,941,674 хандалт, "Poker Face" 374,606,128 мөн "Bad Romance" 374,606,128 хандалт авсан бол дуучин Beyonce-тай хамтран дуулсан "Telephone" дуу нь 179,882,788 хандалт авчээ. Энэ тоо нь зөвхөн албан ёсны сувгаар нь үзсэн үзэгчдийн тоо бөгөөд албан бусаар татагдсан Lady Gaga-гийн олон мянган видеоны хандалтыг тоолох боломжгүй юм.

 Н.Цэнд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж