Монгол малын эмч нарын бүтээл чимсээр байна

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Монгол малын эмч нарын бүтээл чимсээр байна

Энэ зургийг Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Эрсдэлгүй мал аж ахуй төв” төрийн бус байгууллагаас 2011 онд Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-д илгээсэн байна. Уг зураг нь ДМАЭМБ-ын 90 жилийн ойд зориулан гаргасан албан ёсны вебсайтны гол “билэгдэл” болсон бөгөөд одоо ч үнэ цэнээ алдаагүй сурталчилгааны гол гол хэсэгт хадгалагдсаар байна. Тухайлбал тус байгуулагын Ерөнхий захирал нарын тухай өгүүлсэн энэ хэсэгт зургийг байрлуулжээ. “Эрсдэлгүй мал аж ахуй төв” ТББ-ыг ХААИС-ийн Мал эмнэлгийн факультетын 1994 оны төгсөгч, малын их эмч Д.Ууганбаяр, Н.Одонцэцэг нар үүсгэн байгуулсан ба улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

 2015 оны эхээр ДМАЭМБ-аас фото зураг сонирхогч малын эмч нарын дунд өөрсдийн ажил мэргэжлийн онцлог, хүнлэг энэрэнгүй хамгийн эртний мэргэжилийнхээ онцлогийг харуулах зорилготой “Announcement of 2015 OIE Photo Competition winners” уралдааныг зарласан бөгөөд бүс болгоноос хамгийн шилдэг зургийг 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болсон ДМАЭМБ-ын 83 дугаар Ерөнхий чуулганы эхний өдрийн хурлын үеэр нийтэд албан ёсоор зарласан билээ.

Фото зургийн уралдаанд  5 тивийн 186 орны бүтээл ирүүлснээс Ази, Номхон далайн бүсийн хамгийн шилдэг зургаар ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Я.Давгадоржийн “Lung auscultation” зураг шалгарлаа.

Ийнхүү сүүлийн 4 жил дараалан Монголын малын эмч нарын фото бүтээл ДМАЭМБ-ын вебсайтыг чимэглэсээр байна. 

 

Эх сурвалж: http://dvab.gov.mn


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж