Энэтхэгийн өмнөд нутагт тогтсон хэт их халууны улмаас амь үрэгдэгсдийн тоо хамгийн сүүлчийн мэдээгээр 1774 хүн болжээ.
Өмнө нь 1432 хүн үрэгдсэн гэж мэдээлж байсан юм. Сүүлийн долоо хоногийн дотор Андхра-Прадеш мужид 1334, Теланган мужид 440 хүн тус тус амиа алджээ.
Теланган мужийн Кхаммам, Низамабад хотууд, Андхра-Прадеш мужийн Нандигама , Онгол хотуудад агаарын хэм хамгийн өндөр +47 хэм хүрчээ.
Эдгээр мужуудын зарим хэсэгт агаарын хэм буурсан ч хэт халуун дахин хоёр хоног үргэлжилнэ гэж цаг уурчид хэлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР