Үнэмлэхүй жингийн аваргууд цолоо баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Үнэмлэхүй жингийн аваргууд цолоо баталлаа

Монголын жүдо бөхийн холбоо, Хөвсгөл аймгийн холбоотой хамтран Мөрөн хотод үнэмлэхүй жингийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа. Хөвсгөл амйгийн Галт сумын харьяат, Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын заан С.Хүрэлбаатарын нэрэмжит тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 10 тамирчин өрсөлдсөнөөс Б.Сугаржаргал /Женко/ алт, О.Ууганбаатар /Алдар/ мөнгө, А.Давааням /Хөвсгөлийн хүчтэн/, Г.Түвшинжаргал /Хилчин/ нар хүрэл медаль хүртлээ. Эдгээр тамирчид тав, таваараа хоёр хэсэгт хуваагдан барилдаж, хэсгийн аваргууд хоорондоо алтан медалийн төлөө барилдсан бол хоёрдугаар байрт шалгарсан жүдочид шууд хүрэл медаль хүртсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд 12 бөх олимпийн системээр хүч үзсэнээс “Женко”-гийн П.Лхамдэгд түрүүлж, “Хилчин” клубын Б.Мөнхтуяа удаалж, “Аврагч”-ийн О.Мөнхцэцэг, “Алдар”-ын Ц.Цэрэнханд хүрэл медаль хүртлээ. Сонирхуулахад, Б.Сугаржаргал, П.Лхамдэгд нар 2010 онд болсон үнэмлэхүй жингийн анхны УАШТ-д мөн л түрүүлж байсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж