"Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. Ингээд хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь шаардлагыг хангасан байна гэж үзэж тус намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам юм байна.
Д.ЖАРГАЛ