Шагайн харвааны улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Шагайн харвааны улсын аваргууд тодорлоо

Монголын шагайн харвааны холбоо насанд хүрэгчдийн УАШТ гурван өдөр үргэлжилж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд 19 аймаг, хотын 56 багийн 440 гаруй харваач /үлэмж дархан мэргэн 40, дархан мэргэн 27, гарамгай мэргэн 14, улсын мэргэн 24, дэд мэргэн 37, хүндэт харваач тав/ өрсөлдөв. 21 дэх удаагийн УАШТ-ий багийн харваанд Б.Галбадрах ахлагчтай, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны бг тэргүүлж, Л.Болд ахлагчтай УБТЗ, Г.Ерөөлт ахлагчтай Улаанбаатар цахилганн түгээх сүлжээ компанийн баг удааллаа.

Цуваа харваанд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны харваач үлэмж дархан мэргэн Б.Ууганбаатар тэргүүлсэн. Тэрбээр 22 оноо авч, энэ жилийн цуваа харвааны дээд амжилтыг тогтоосон юм. Энэ төрөлд “DHL” компанийн харваач үлэмж дархан мэргэн Б.Батчулуун 21, Өмнөговь аймгийн залуу харваач Э.Болд 19 оноогоор хоёр, гуравдугаар байр эзлэв. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь залуучууд хүч түрэн орж ирсэн явдал байв. Учир нь 440 гаруй харваачийн 70 гаруй хувь нь 15-24 насныхан байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж