Пэпси брэнд НЦГ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Пэпси брэнд НЦГ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Цагдаагийн Газар/НЦГ/, Дэлхийн тэргүүлэгч брэнд PepsiCo International корпорацийн Монгол улс дахь онцгой эрхт үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК нар Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2011 оны 06-р сарын 01-ний өдөр хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний сайн сайхан ирээдүйн төлөө нэгдэн харилцан ойлголцсоны дүнд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-ийг батламжилж гарын үсэг зурлаа.

Энэхүү САНАМЖ БИЧИГ-ийн хүрээнд Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалахад чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрүүд, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс олон нийтийг хамарсан төрөл бүрийн аян, урт богино хугацааны төслүүд болон цаг үеийн шаардлагаар бий болох бусад төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлж, урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Хэдийгээр “Жи Эн Бевережис” ХХК нь PepsiCo International корпорацийн тусгайлсан жор, технологийн дагуу Монгол улсын стандарт эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн 110 гаруй жилийн түүхтэй дэлхийн тэргүүлэгч брэнд PEPSI, MIRINDA, 7Up ундааг үйлдвэрлэж эхлээд удаагүй байгаа ч нийгмийн хариуцлагаа ухамсарласан олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсээр байгаагийн тод илрэл нь хүүхэд залуучуудыг уриалсан АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ кампанит ажлыг эхлүүлээд байгаа явдал бөгөөд НЗДТГ, Ойн газар, UBS ТВ-тэй хамтран хэрэгжүүлж буй мод тарих ариун үйлсд нэгдэн НОГООН ИРЭЭДҮЙ төслийг дэмжин хамтран ажиллаж буй нь сайшаалтай юм.

                   НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, “ЖИ ЭН БЕВЕРЕЖИС” ХХК                     ПЭПСИ БРЭНД
                     Шинэ үеийн кола-Монгол Ундаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж