Шугам сүлжээний засвар хийж байгаатай холбоотойгоор зарим замыг өнөөдрөөс эхлэн хаахаар болжээ.
Тодруулбал,
- Хан-Уул дүүргийн XV хороо Удирдлагын академи руу явсан автозамыг өнөөдөр 06.00 цагаас,
- Баянзүрх дүүргийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замыг 23.00 цагаас эхлэн хаах гэнэ.
Дээрх хоёр замын хөдөлгөөнийг маргааш/05.30/-ийн 06.00 цагаас эргүүлэн нээх гэнэ.
Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дахь Жамъяан гүний гудамж, “Blue sky” зочид буудлын өмнөх замыг маргааш/05.30/ 22.00 цагаас энэ сарын 31-ны 06.00 цаг хүртэл хааж засвар шинэчлэлт хийх юм байна.
Д.ЖАРГАЛ