'Ургах наран" хорооллын иргэд найм дахь өдрөө цахилгаангүй амьдарч байна.
Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас тодруулахад,
-“Ургах наран хорооллыг барьсан “Blue Sky Partners” компани манайд 2014 оноос хойш мөнгөө төлөөгүй. Одоогоор 140 сая төгрөгийн өр үүсээд байгаа. Удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл өрөө төлөөгүй. Тиймээс манай зүгээс эцсийн арга хэмжээг авч, цахилгааныг хязгаарласан" гэв.
"Ургах наран" хорооллын иргэд цахилгааныг нь тасалсан асуудлаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д удаа дараа гомдол гаргажээ. Гэвч тус хорооллын хувьд зөвхөн “Blue Sky Partners” компани иргэдээс цахилгааны мөнгийг хураан авч, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д тушаадаг байна.
Тиймээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн зүгээс оршин суугчдыг тухайн компанидаа хандаж, асуудлаа шийдвэрлэ гэх шаардлагыг тавихаас аргагүй байгаа бололтой.
Б.ЗАЯА