Улсын заан Д.Рагчаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Улсын заан Д.Рагчаа түрүүлэв

Дөрвөн уулын хишиг барилдааны нэг “Чингэлтэй хайрханы хишиг” улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Уламжлал ёсоор Чингэлтэй хайрханы хишиг барилдааныг "Говь гео" компаниас хамтран зохион байгуулжээ. Барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын заан М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Ц.Магалжав, Т.Амартүвшин, С.Мөнхбат, Г.Батбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээ, "Макс" группийн бөх улсын заан Д.Рагчаа түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат "Сүлд" спорт хорооны бөх улсын заан М.Баяржавхлан үзүүрлэв. Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат "Сүлд" спорт хороо, "Таван хан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, Булган аймгийн Могод сумын харьяат "Хангарьд" клубын бөх улсын начин Э.Энхбат нар шалгарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж