Лэптопоо хулгайд алдсан дизайнер залуу интернетийн тусламжтайгаар компьютерээ удирдсаар хулгайчийн зургийг нь авч чаджээ хэмээн The Daily Mail мэдээлсэн байна. Жошуа Кауфман өөрийн Apple MacBook брэндийн нөүтбүүкээ гуравдугаар сарын үед гэрээсээ алдсан юмсанж. Гуравдугаар сарын 21-нд гэрийнх нь онгорхой цонхоор хулгайч орж нөүтбүүкээс гадна Kindle хэмээх электрон ном уншигч, мөн нөүтбүүкний цүнхний халаасан дахь зарим нэг үнэт эдлэлийг нь авч оджээ. Кауфман тухайн үедээ үнэтэй нөүтбүүкээ үүрд алдлаа л гэж бодож гэнэ. Гэтэл нэг өдөр тэрбээр нөүтбүүктээ Hidden программ суулгасан байснаа санажээ. Уг программын тусламжтайгаар Жошуа нөүтбүүкийг нь ашиглаж байсан хулгайчийн зургийг авч цагдаа нарт өгсөн аж. Хулгайчийг танихад дөхөм болгох зорилгоор зургийг нь хэдэн талаас нь авчээ.