Оюутнууд сургуульдаа 72 мянган цоохор цохыг оруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Оюутнууд сургуульдаа 72 мянган цоохор цохыг оруулжээ

NYP:

Мэриленд мужийн Хувилгаан Мариягийн сургуульд 72 мянган цоохор цохыг тараан оруулсан оюутнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай New York Post сонин бичжээ.

 

Баг, багтай хувцас өмссөн таван залуу өглөөний дөрвөн цагт сургуулийн байшинд дайран орж, олон мянган шавьжийг тараан цацсан байна. Тэднийг хоёр залуу машинтай гадаа хүлээж байжээ.

 

Эдгээр залуусийн дөрөвт нь хотын эд хөрөнгөд халдан сүйтгэсэн, сургуулийн дүрмийг зөрчсөн гэх ял тулгаад байна. Үлдсэн оюутнуудад удалгүй ялыг нь дуулгах гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж