Хятад, Вьетнам Өмнөд тэнгисийн арлыг булаацалдав

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Хятад, Вьетнам Өмнөд тэнгисийн арлыг булаацалдав

Вьетнамын нийслэл Ханой хотод олон зуун вьетнамчууд өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг Хятад эзэмшихийг санаархаж буйг эсэргүүцэн жагсчээ. Эсэргүүцлийн жагсаал  Вьетнамын газрын тос, байгалийн хийн хайгуулын хөлөг онгоц, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг хоорондын сөргөлдөөнөөс үүдэлтэй ажээ. Хятад, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайвань зэрэг улсуудын дунд Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын төлөөх  сөргөлдөөн тасардаггүй байна. Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Ханой Хятадын эргийн хамгаалалтын хөлгийг  чичирхийллийн судалгаа явуулж байсан Вьетнамын хөлгийн 120 км кабелийг тасалсан гэж буруутгаснаас газар нутгийн дээрх маргаан үүсчээ. Хөрш улстайгаа харилцаагаа муутгах хүсэлгүй эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг тараасан талаар ажиглагчид бичиж байна.

Вьетнамд эсэргүүцлийн жагсаал гарах нь маш ховор боловч Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан дэгдсэний дараа иргэд гар утас, интернэтээр эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцохоор нэгдсэн ажээ.  Өчигдөр Ханойд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр вьеьнамчууд “Өмнөд тэнгис дэх Вьетнамын арлуудад санаархахаа боль” гэсэн лоозон барин жагссан ажээ.  Ханой дахь Хятадын элчин сайдын яамны гадна болсон эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар харгалзаж байсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж