Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран Төрийн ордны “А” танхимд Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Туул гол бохирдоход хэд, хэдэн шалтгаан нөлөөлж байгаа аж. Үүнд “Ургах наран” хорооллын бохирын ус туул гол руу ордог, Туул голын орчимд элс хайрга олборлодог, Зайсангийн ам орчимд суурьшлын бүс бий болж, зөвшөөрөлгүйгээр орон сууц олноор барьсан, тэдгээр нь бохирын асуудлаа шийдээгүй зэрэг нь бохирдол үүсэхэд нөлөөлж байгаа аж.

Дээр нь Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. 1964 онд баригдсан тус цэвэрлэх байгууламжид бага хэмжээний засвар үйлчилгээ хийж аргацааж ирснээс биш дорвитой шинэчлэл хийж байгаагүй. Гэхдээ одоо бол шинээр барьж байгуулахаас аргагүй. Шинээр байгуулахад 900 орчим тэрбум төгрөг шаардаж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж