Агаарын цохилтонд 80 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Агаарын цохилтонд 80 хүн амь үрэгджээ

 

Суннит орнуудын цэргийн эвслийн агаарын цохилтын улмаас өчигдөр /V.27/ Йеменд 80 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын ихэнхи нь энгийн иргэд, оршин суугчид байсан аж. Эвслийн байлдааны онгоцнууд Санаа хот болон Саудын Араб, Йемений хилийн ойролцоох Бакеел аль-Меерт агаараас бөмбөгджээ. Саудын Арабын тэргүүлсэн суннитын орнуудын цэргийн эвсэл өнгөрсөн гуравдугаар сараас хойш Йемений шийтийн хоутис босогчдын эсрэг агаараас цохилт өгч буй. 

 

Ираны дэмжлэгтэй шийтийн босогчид өнгөрсөн оны есдүгээр сард Йемений суннит засгийн газрыг түлхээн унагааж, нийслэл болон зүүн, төвийн хотуудад хяналтаа тогтоосон юм. Үүний зэрэгцээ 2011 оны бослогоор Йемений төрийн эрхээс зайлуулагдсан экс ерөнхийлөгч Али Абдулла Салехыг дэмжигч цэргүүд шийтийн босогчдын талд тулалдаж байгаа аж.

 

Саудын Араб руу дүрвэсэн Йемений ерөнхийлөгч Абдел Хади хоутис босогчидтэй энхийн яриа хэлцэл эхлүүлэхээс өмнө босогчид  эзэлсэн хот тосгодоо чөлөөлж, засгийн газрыг хүлээн зөвшөөрөх болзол тавьж буй. Йемений сөргөлдөгч талуудын уулзалт яриа  өнөөдөр /V.28/ Женевт болох байсан ч цуцлагдсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж