Сингапурын эрх баригчид тусгайлан гаргасан дендробиум гэх цахирмаа цэцгийн төрөлд Германы канцлер Ангела Меркелийн нэрийг өгөхөөр шийджээ. Dendrobium Angela Merkel гэх цэцэгт зориулсан ёслолын ажиллагаанд Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлал хийж яваа канцлер Меркель оролцжээ. Канцлер ихээхэн уяарсан байлаа гэж мэдээлж байна. Дендробиум “Ангела Меркель” нь үсан үзмийн өнгөтэй бөгөөд арчилгаа сайтай бол нэг метрийн өндөр ургадаг гэнэ. Уг цэцгийг Сингапурын “VIP Orchid Garden” гэх цэцэрлэгт үзэж болно. Тэнд алдартай хүмүүсийн нэрээр нэрлэгдсэн цахирмаа цэцгийн төрлүүдийг ургуулдаг ажээ.
Өмнө нь тэндхийн цахирмаа цэцгүүд гүнж Диана, Маргарет Тетчер, Нельсон Мандела нарын нэрийг авсан байжээ. Хамгийн анхны VIP-цахирмаа Сингапурт 1956 онд гарч ирэн Сингапурын захирагч сэр Роберт Блэкийн эхнэр леди Блекийн нэрийг авсан байлаа.