Тавантолгойн ордыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ордыг хэлэлцэж эхэллээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэлж, Тавантолгойн ордыг хэнтэй хамтарч ашиглах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Тус ордын талаар өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар авч хэлэлцэх байсан ч судалгааг нарийвчлах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулсан юм.
Дашрамд тэмдэглэхэд Тавантолгойн орд газрыг 100 хувь Монголын төр эзэмших бөгөөд одоогоор гадаадын 13 консерциум хамтран ашиглах тал дээр саналаа ирүүлээд буй. Харин тэдгээрээс алийг нь сонгохоо хамтарсан Засгийн газар шийднэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж