Ерөнхий сайд удахгүй огцорно

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд удахгүй огцорно

Японы ерөнхий сайд Наото Кан “тун удалгүй огцрох болж байгаа” тухай NHK телевиз энэ бямба гаригт Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга  Юкио Эданогийн мэдэгдлээс иш татан дамжуулжээ. Түүний хэлснээр ерөнхий сайд албан тушаалтайгаа урт хугацаанд зууралдахгүй, тун удалгүй огцрох гэнэ.

Парламентын Доод танхим нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх асуудлыг олонхийн саналаар буцаасан байлаа. Кан ойрын үед огцрохгүй гэдгээ ойлгуулсан юм. Тэрээр дараагийн жилийн нэгдүгээр сард цөмийн хямралын асуудал бүрэн шийдэгдсний дараа л огцорч болох юм гэж цухалзуулсан байна. Цөмийн хямралыг шийдэх нь АЦС-уудын тогоог бүрэн хөргөөх явдал бөгөөд ТЕРСО компанийн төлөвлөгөөгөөр  асуудал 2012 оны нэгдүгээр сард шийдэгдэх ажээ. Экс ерөнхий сайд Юкио Хатояма мэдэгдэхдээ өнөөгийн ерөнхий сайдтай тохиролцсоны дагуу Каныг сарын дараа огцорно гэсэн байсныг Кан үгүйсгэсэн байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж