Биеннальд оролцсон уран бүтээлчид богцоо уудална

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Биеннальд оролцсон уран бүтээлчид богцоо уудална

Дэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид анх удаа өөрийн павилионыг албан ёсоор нээж, оролцоод ирсэн билээ.

Тэдгээр уран бүтээлчид Венецийн биеннальд хэрхэн оролцсон талаараа өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон байна. “976 арт галерей”-д 15:00 цагаас болох сонирхолтой хэвлэлийн хуралд уран бүтээлчид бүгд оролцож, шинэ мэдээлэл өгөх ажээ.

Монголын павилион Италийн Венец хотын Канарежио дүүрэгт байрлах Палазо Мора буюу Европын соёлын төвийн 2-р давхарт Филиппин улсын павилионтой зэрэгцэн байршиж, уран бүтээлч Үнэн Энх, Т.Энхболд нарын бүтээлийг долоон сарын туршид дэлгэн үзүүлэх болсон юм.

Энэ жилийн Венецийн Биеннальд монголчууд анх удаагаа очихдоо өргөн хүрээтэй оролцсон нь чухал байлаа.

Монголын албан ёсны павилионоос гадна биенналийн дагалдах арга хэмжээний хүрээнд уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Personal Structures” олон улсын үзэсгэлэнд өөрийн бие даасан үзэсгэлэнгээр, харин биенналийн нээлттэй давхцуулан “Land Art of Mongolia” ТББ-аас UNESCO-ийн павилионд зохион байгуулсан арга хэмжээнд уран бүтээлч С.Ганзүг үйл хөдлөлийн урлагаар оролцсон билээ.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж