“Н.Жанцан, Амарсанаа нарыг зайлуулмаар байна”

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

“Н.Жанцан, Амарсанаа нарыг зайлуулмаар байна”

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцээс Цагаан суваргын ордыг төрийн мэдлээс гаргаж, хувийн компанид шилжүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж цэцээс дүгнэсэн юм.

Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Ж.Батзандан: Оюутолгой дууссан. Цагаан суварга ард түмний мэдлээс гарлаа. Нямтайшир сайн хүн байж болно. Гэхдээ нэг хүн, нэг компанид төрийн ордыг өгдөггүй юм. Ийм төртэй байж болохгүй. Улстөрчдийн ноорог болсон Н.Жанцан, н.Амарсанаа нарыг зайлуулах цаг болсон.

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгой Монголын ард түмний мэдлээс гарлаа.  Нэг гэр бүл зээл авч, бизнес эрхлэлээ гэхэд анхны тохирсон үнээс зээлийн гэрээ нь нэмэгдвэл бизнес эрхлэхгүй л гэнэ биз дээ.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж