Балетын урлагийг Япон улсад сурталчилна

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Балетын урлагийг Япон улсад сурталчилна

“Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар олон улсын балетын наадам ирэх зургадугаар сарын 18-19-нд Монголд болох билээ. Харин энэхүү тоглолтын бүрэлдэхүүн зургадугаар сарын 26-д Япон улсад тоглох юм.

Зохион байгуулсан тоглолт бүрээр балетын урлагийн хөгжлийг урагш ахиулахыг эрмэлздэг тус сан энэ удаагийн Япон улсад хийх тоглолтоороо Монгол улсаа сурталчлах, Японы балетын урлагийн өнөөгийн байдлыг судлах зорилготой юм байна.

Энэхүү олон улсын наадмын талаар Монгол Улсын соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг балетын урлагийн хамгийн том “Пойнте” (Pointe) сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Монгол улсад олон улсын балетын наадам болох талаар зарлан, дэлхий нийтийн балетын бүжигчдийг эх орондоо болон Япон улсад урьсан талаар онцолсон бол өнгөрсөн өдрүүдэд Японы хэвлэл мэдээллээр Монгол балетчин олон улсын наадам зохион байгуулах талаар мэдээлж эхлээд байна.

Япон улсад зохион байгуулагдах энэхүү наадамд Японы олон нийтийн байгууллагууд оролцож, ярилцлага, сурвалжлага хийх ба МУГЖ Д.Алтанхуяг бүжигчдийн хамт Японы “Шинэ хот” гэж нэрлэгдэж буй газар Японы их сургуулийн удирдлагууд, АНУ-ын Бостон хотын Массачусетс мужийн Техникийн их сургуулийн (MIT) профессор, болон бусад холбогдох бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийх болно. Уулзалт болох ба уулзалтаар урлагт шинэ санаа, бүтээл хэрхэн бий болдог, энэ нь бусад салбарт хэрхэн ижил төстэй байх, олон улсын болон тулгарч буй асуудлуудад хэрхэн шийдвэр гаргах, одоо хэрэгжиж буй явц гэсэн сэдвийн хүрээнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм байна.

Сонгодог урлаг өндөр хөгжсөн Япон улсад балетын олон улсын тоглолт зохион байгуулснаараа Япончуудад Монгол орны балетын урлагийн хөгжлийг олон улсад харуулах өндөр ач холбогдолтой болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж