Үхлийн аюултай тархалт: Халдвар хаанаас гарав?

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Үхлийн аюултай тархалт: Халдвар хаанаас гарав?

Германд цусан суулга дэгдээж, наад зах нь Европын 11 оронд тархаад АНУ хүрсэн энтерогеморра нянгийн (Esherichia coli, Е.соli) үүслийн голомтыг тогтоох гэсэн эрдэмтдийн оролдлого амжилт эс олов. Зургадугаар 4-ний байдлаар нянгийн хохирогчдын тоо 20 орчим хүн болж, 2000 гаруй халдвар авсан хүн бүртгэгдээд байна. Шинжээчид тархалтыг  ойрын үед бууна гэж байгаа. Учир нь халдвар дэгдэлт гарсан Германаас гадуур тархжээ. Гэхдээ эмч нар маш болгоомжтой байхыг сануулж байна.

Өвчний ер бусын хам шинж

Зургадугаар сарын 2-нд Орос Европоос ногоо оруулахыг хориглов. Европын холбоо Оросоос тайлбар шаардаж байна. Европын хүнсний ногоог халдварын эх сурвалж гэж албан ёсоор зарлаагүй. Испаничуудыг өвчний гэм буруутан гэж зарласан Герман тэднийг “цагаатгасан” байв. Испанийн өргөст хэмхээс илрүүлсэн нян нь өчинг үүсгэгч огт биш байжээ. Өвчний эх сурвалжийг хайж байна. Гэсэн хэдий ч германчуудад боловсруулаагүй түүхий ногоо хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Оросын хэрэглээний хяналтын алба (Роспотребнадзор) Герман болон Европын холбооноос өвчний тархалтын шалтгаан, халдварын эх сурвалж ба түүнтэй хэрхэн тэмцэх талаарх арга хэмжээний дэлгэрэнгүй албан ёсны тайлбарын дараа л хоригийн шийдвэрээ эргэн харна гэсэн байлаа. Гэтэл аюултай нян нь эрдэмтдийн хувьд том таавар хэвээр байна.

ВОЗ разъясняет, энтерогеморра E.coli нянг Шига токсин буюу веротоксин гэх цусны эс ба бөөрний ажиллагааг сүйтгэх хорт бодис өдөөсөн байж болохыг хэлж байна. Цусан суулгын халуурах, гүйлгэх, гэдэс базлах шинж тэмдгээс гадна E.coli нянгийн халдварын үеэр хумхаа маягийн халуурал гарч магадгүй. Ихэнх өвчтөнүүд 10 хоногийн дотор эдгэрдэг. Ховор тохиолдолд бөөрний ажиллагааг саармагжуулдаг  гемолитик-уремийн синдром (ГУС) гарч ирэн үхэлд хүргэдэг аюултай ажээ.

“Гэдэсний савханцраар өдөөгдсөн олон янзын өвчнүүд байдгийн зарим нь ихээхэн хүндэрдэг. Гэхдээ одоо Германд гарсан шиг хачин байдалтай мэргэжилтнүүд урьд өмнө нь тулгарч байсангүй ажээ. Гэдэсний халдварт өвчнүүд ихэнх тохиолдолд эмчлэгддэг. Үхлийн тохиолдол цөөн байдаг” гэж  мэргэжилтнүүд ярьж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр өвчний дэгдэлт нь маш хурдтай, насанд хүрэгчдийн дунд маш өндөр (18-аас дээш насны хүмүүсийн дунд 86 хувьтай) нэн ялангуяа эмэгтэйчүүдийн дунд (67%) байгаагаар онцлогтой. Ердийнхөө нянгийн халдварт бага насны хүүхэд хөгшид нэрвэгдэх нь их байдаг.

Энэ өсвөр үнэхээр шинэ гэж үү?

Escherichia coli нянгийн аюултай өсвөр болон түүний гарал үүслийг тогтоох оролдлого нь детектив зохиолтой адил. Испанийн өргөст хэмхийн дуулиан бага зэрэг буураад ирэхэд Е.coli нянгийн шинэ үл мэдэгдэх өсвөрөөр гарч ирсэн гэх мэдээллийг ДЭМБ зургадугаар сарын 2-нд тараасан байна. ДЭМБ-ын Хүнсний аюулгүй байдлын шинжээч Хильда Крузын мэдээллээс иш татан Ассошиэйтед Пресс мэдээлэхдээ генетикийн судалгаанд харуулснаар E. Coli нянгийн хоёр өөр онцын аюултай хэлбэрийн хувирал өсвөр өвчнийг өдөөсөн болж байна. Крузын хэлснээр энэ ер бусын өсвөрийг урьд өмнө нь өвч­төнүүдийн бие мах бодиос ялгаруулан авч байсангүй гэнэ. Өсвөр нь янз бүрийн хам шинжийг агуулсан байгаагаас түүнийг илүү халдвартай бөгөөд хортой болгож байна.

Мөн тэр өдөр Европын эмч нар өсвөрийг тогтоосон гэж зарлав. Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд өвчний шалтгаан нь 0104 төрөлд нь хамрах E. сoli нянгийн ховорхон өсвөр H4 гэж мэдэгдсэн байна. Уг өсвөрийг долоон герман, хоёр дани өвчтөнөөс авсан шинжилгээ мах бодиос ялгаруулж  гаргажээ. ДЭМБ-ын албан ёсны төлөөлөгч Грегори Хартл тайлбарлахдаа үхлийн аюултай E.coli өсвөр эрдэмтдэд  тодорхой байсан бөгөөд харин өвчний дэгдэлтийг гаргаж байсангүй гэж мэдэгджээ.

Зургадугаар сарын 3-нд Германы Роберт Кохын нэрэмжит шинжилгээний институтын мэргэжилтнүүд өвчний цоо шинэ өдөөгчийн талаар яригдаж байгаа нь үнэнд нийцэхгүй гэж мэдэгдлээ.

Ариун цэврийн асуудал уу?


Олон янзын тайлбар, зөрөлдөөнтэй дүгнэлтүүд гарч байгаа ч Европ халдварт өвчний гарал үүсэл болон шалтгааны талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Энэ цагаар өвчний тархалт 12 оронд, түүний тоонд АНУ-д бүртгэгджээ.

Одоо эмч нарын гол асуудал нь тэр аюултай нянтай тэмцэхэд биш үхэлд хүргэж байгаа биеийн байдлын эрсдэлтэй тэмцэхэд л татагдан орж байгаад оршиж буй. Ямар нэгэн онцгой эм тариа гараад ирнэ гэдэг нь эргэлзээтэй. Энтегемарро гэдэсний савханцрын эсрэг олны хамааруулсан вакцинжуулалт гэж өмнө байгаагүй. Энэ халдвар ердийн замаараа ариун цэврийн наад захын арга хэмжээг авснаар буурах бололтой.

Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нян нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба хадгалалтын тодорхой шатанд гарч ирсэн бололтой. Ер нь бол гэдэсний савханцраар тархсан өвчний дэгдэлт бишгүй гарч байсныг  хэлэх хэрэгтэй байх. Хамгийн том дэгдэлт 1993 онд АНУ-ын Вашингтон мужид гарч хоолны хордлого авсан 700 хүнээс дөрөв нь нас барсан юм. Гэдэсний цусан суулгын гол шалтгаан нь гамбургерын махан хачирыг дутуу шарснаас үүдэлтэй байжээ.

Байдал ноцтойг эмч нар сануулж байна

Энтерогеморра нян нь халдвар тараагч бүтээгдэхүүнээс гадна хүнээс хүнд халдварладаг. Энэ тухай Роберт Кохын институтын мэргэжилтнүүд зургадугаар сарын 1-нд мэдээлсэн байв. Оросын хяналтын байгууллагын тараасан мэдээнд халдвар  хүнсний бүтээгдэхүүнээс гадна ахуйн эд хогшил, мал амьтан, сүү таргаар дамжин  тархаж болохыг хэлсэн байна.

Халдвар манайд орж ирэх үү гэдгийг хэлэхэд хүндрэлтэй. Ямар ч байсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх ёстой. Германд байгаа болон тэндээс ирсэн хүмүүс энэ өвчний шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хандах хэрэгтэй юм.

Нян их тогтвортой байгаагаас бие даан гэсний эм, антибиотик хэрэглээд хэрэггүй. Мөн шинэ ногоог халуун усаар ариутгаж, сүүг хөөрүүлж хэрэглэх нь чухал. Байдал ноцтой байгаа учраас ДЭМБ-аас гаргаж байгаа зөвлөмжийг анхаарч үзэх хэрэгтэй.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж