Хамгийн найдвартай IT брэндүүд

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Хамгийн найдвартай IT брэндүүд

PCWorld сэтгүүлээс жил бүр уншигчдынхаа
дунд мэдээлэл технологийн аль үйлдвэрлэгч хамгийн найдвартай
бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэж байгааг тодорхойлох судалгаа
явуулдаг билээ. 2010 оны энэхүү судалгаанд нийт 79000 уншигчид оролцсон
байна.

Мэдээллийн технологийн төхөөрөмж
үйлдвэрлэгчид жил бүр олон сая долларыг бүтээгдэхүүн зохион бүтээх,
сурталчилахад зарцуулдаг. Үүнийхээ хүчинд тэд хэрэглэгчийг татаж та
бүхэнд бүтээгдэхүүнээ хүргэдэг.

Харин тэдний хэдэн хувь нь худалдан
авалтын дараах үйлчилгээнд хөрөнгө зарцуулах, удаан хугацаанд хэвийн
ажиллахад нь анхаарал тавих сонирхолтой байдаг вэ?

Энэ асуулт хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй байдаг ба Найдвартай байдал ба Борлуулалтын дараах үйлчилгээний тухай судалгааны гол асуудал юм.  

Уг сэтгүүлийн газраас хамгийн сүүлд
явуулсан судалгаанд хамгийн олон уншигч оролцсон ба судалгааны дүнгээс
хамгийн найдвартай компьютер, ноутбук, ухаалаг утас, HDTV, камер,
принтер үйлдвэрлэгчдийг тодруулж дараах дүгнэлтүүдийг гаргажээ.

–          Apple, Asus, Brother, Canon-ийн бүтээгдэхүүн хамгийн найдвартай

–          Dell, HP-ийн гэрийн хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүнүүд найдваргүй

–          Бизнес хэрэглэгчид гэрийн хэрэглэгчийг бодвол борлуулалтын дараах үйлчилгээндээ илүү сэтгэл ханамжтай байдаг

Apple компани компьютер, ухаалаг утасны
төрлөөр хэрэглэгчдэд хамгийн найдвартайд тооцогддог болох нь дахин
батлагдсан байна. iPhone үйлдвэрлэгчид бүхий л үзүүлэлтээрээ дундажаас
байнга илүү байсан ба зөөврийн компьютерийн эвдэрсэн эд ангийг солих тал
дээр хамгийн доогуур буюу бусад компаниудын дундаж оноотой адил үнэлгээ
авчээ.

Asus ширээний болон зөөврийн компьютер
хэрэглэгчдийн дунд өндөр үнэлгээг авсан ба Хойд Америкийн зах зээл дээр
хямд үнэтэй нэтбукээрээ танигдаж чадсан байна.

Canon харин принтер, камерийн төрлөөр
PCWorld-ийн уншигчдын таашаалыг хамгийн ихээр хүртжээ. Гэхдээ камерны
төрлөөр түүний араас Panasonic, Brotherкомпаниуд маш ойрхон үзүүлэлттэй
байна.

HDTV-ийн томоохон үйлдвэрлэгч Panasonic
найдвартай байдлаараа тэргүүлж байгаа хэдий ч түүний араас LG, Sony
брэндүүд тун ойролцоо үзүүлэлттэй байна.

Dell, HP компьютер үйлдвэрлэлийн
томоохон компаниуд энэ жил гэрийн зориулалттай компьютер, принтерийн
төрөл дээр хамгийн найдваргүй гэсэн дүгнэлтийг авчээ.

Гэхдээ энэхүү судалгааны үр дүн нь тухайн компани, үйлдвэрлэгчийн нийт хэрэглэгчдийн сэтгэгдлийг төлөөлж чадахгүй.

Судалгаанд ширээний компьютер, зөөврийн
компьютер, камер, HDTV,принтер болон ухаалаг утас гэсэн 6 төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний найдвартай байдалд
үнэлгээ өгсөн ба төрөл тус бүрт 5-9 хэмжих үзүүлэлтийг тодорхойлж,
тухайн үйлдвэрлэгчийн найдвартай байдлыг бусадтай харьцуулж гаргасан
байна.

www.likeit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж