УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагт зарлагджээ. Түүгээр Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэх юм байна. Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийн тухай авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.Дарь