Сүүлийн хэдэн сарын үймээн маш хурцатмал хэлбэрт шилжээд байна. Сөрөг хүчин ээлжгүй сууж байгаа ерөнхийлөгч Али Абдалла Салехын эсрэг шийдэмгий довтолгооныг хийлээ. Баасан гаригийн өдөр нийслэл Сана хот дахь төрийн тэргүүний байрыг ширүүн бууджээ. Цогцолборыг гранат харвагчийн сумаар буудсан бөгөөд тус орны бараг бүх удирдлага шархадсан байна. Ерөнхий сайд Али Мухаммед Муджавар ба парламетын дарга хүнд шархадсан Яхъя аль-Райи нарын талаарх мэдээлэл баттай болсон бөгөөд ерөнхий сайдын орлогч, парламентын орлогч дарга нар шархдаж, ерөнхийлөгчийни дөрвөн хамгаалагч алагджээ.
Салехын тухайд мэдээлэл зөрөлдөөнтэй, эхлээд түүнийг хөнгөн шархадсан гэж Reuters мэдээлсэн байв. Дараа нь Йеменийн сөрөг хүчин түүнийг алагдсан гэлээ. Гэтэл тэр мэдээлллийг Сана хотын орлогч дарга үгүйсгээд түүнийг удалгүй хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэсэн юм.
Ерөнхийлөгчийн орны утас хариу өгөхгүй байна. Мөн түүний хүрээллээс ямар нэгэн тайлбар гараагүй байв. Хожим тэрээр богино хугацааны дуут бичлэг өгсөн ажээ. Халдлагын хариуцлагыг тэрээр шейх Садик Ахмарт хүнч талынханд өгөөд Засгийн газрын цэрэгт хандан омгийн отрядуудын эсрэг зогсохыг уриалжээ. Тэр сөрөг хүчний шейх Садик Ахмарын талынхныг хууль бус дээрэмчид гээд залуу хувьсгалтай огт хамаагүй гэсэн байв. Гадаадын сурвалжлагч нарын яриагаар түүний яриа хүнд амьсгал нь тасалдсан сонсогдож байсан гэнэ.
Al Arabiya телевиз бямба гаригт түүнийг Саудын Аравид эмчлүүлэхээр явсан гэж мэдээлсэн ч эх сурвалжууд түүнийг нутагтаа байгаа гэв.