Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоноос тавдугаар сарын 22-23-нд шилжих шөнө цогцос олдсон тухай бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагийн мэдээлснээр талийгаачийн хүзүүг нь хоёр удаа хурц иртэй зүйлээр зүссэн байжээ. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж, сэжигтнүүдийг өчигдөр /05.26/ өдрийн 14 цагийн орчимд илрүүлсэн байна. Сэжигтнийг Хөтөл тосгоны Овоотоос баривчилжээ. Мөн Цагдаагийн ажилтнууд үргэлжлүүлэн Овоот орчимд нэгжлэг, самналт хийснээр талийгаач Н-ийн цогцсыг зөөсөн байж болзошгүй тээврийн хэрэгслийг олж тогтоосон байна. Сэжигтэн Б, талийгаач Н нарт хийсэн үзлэгээр аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Урьдчилсан байдлаар хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүй тухай эх сурвалж мэдээллээ. Одоо хэргийн газрыг хамгаалалтад авч, нотлох баримтыг бэхжүүлсэн гэв. Цогцсыг тус сумын малчин Н болохыг тогтоосон бөгөөд тэрээр ганц хүүтэйгээ амьдардаг тухай эх сурвалж мэдэгдэж байгаа юм.
Д.УУДАМ