Дэлхийн залуучуудын ассамблейгаас ирэх 6 дугаар сарын 22-24-ний хооронд Малайзын Мелака хотноо “Залуучууд ба зэвсэгт мөргөлдөөн: Айдасгүй илэрхийлж, аюул заналгүй хөгжье” сэдвийн дор олон улсын залуучуудын яриа хэлэлцээрзохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү хэлэлцээрт Дэлхийн залуучуудын ассамблей, Мелакагийн Засгийн Газар, Азийн залуучуудын зөвлөл, Малайзын залуучуудын зөвлөл, Малайзын Залуучууд болон спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа аж. Энэхүү яриа хэлэлцээрт 80 гаруй улс орны 200 төлөөлөгчид оролцох бөгөөд залуучууд, залуу удирдагчид хуран цугларч, залуучуудад тулгамдаж буй тодорхой асуудлын талаар хэлэлцэх юм. Монголын талаас 20 гаруй залуус оролцох ажээ.
Д.ЦЭЭНЭ