Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.V.27
– Баяншарга уулын тахилга энэ сарын 28-ны өдөр болно. Тахилгыг Баруун-Урт сумын ЗДТГ, Баяншарга ТББ, Эрдэнэмандал хийд хамтран зохион байгуулна. Тахилгын үеэр гурван насны морь уралдаж, бөх барилдана.
– Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байгаатай холбогдуулан үнэмлэхээ гээгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр жолоо төгссөж байгаа жолооч нарт түр үнэмлэхийг олгож байгаа. Аймгийн хэмжээнд 36 хүн жолооны түр үнэмлэх авахаар ЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагт хүсэлтээ гаргажээ.
– Улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Оюутнуудын амралт эхэлж хотоос орон нутгийг зорих иргэдийн шилжих хөдөлгөөн ихсэж байгаа учраас уг өвчний гаралт нэмэгдэх шалтгаан болж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний сэжигтэй 21 тохиодол бүртгэгдэж 15 хэвтэн эмчлүүлж бүрэн эдгэрчээ. Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй 5 тохиодол хэвтэн эмчлүүлж байна.
– Явуулын амбулаторын үзлэг Наран, Онгон суманд ажиллаж нийтдээ 2834 хүн үзлэг шинжилгээнд хамрагджээ. Нийт иргэдийн дунд хоол боловсруулах замын эрхтний эмгэг өндөр байгаа нь үзлэгээр илэрчээ. Шинээр өвчлөлүүд илэрч нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд орсон байна.
BBS TV