“Хүрхрээ” лигийн тоглолтууд амралтын өдрүүдэд болно

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

“Хүрхрээ” лигийн тоглолтууд амралтын өдрүүдэд болно

Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.

Одоогоор багууд 1-2 тоглолт хийгээд байгаа бөгөөд “Эрчим”, “Selengepress FS” 6 оноотой тэргүүлж, “Хоромхон”, “Улаанбаатарын мазаалайнууд” 3 оноотой удаалж байна. Хэсгийн удаах тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 30-31-нд болно.

"Хүрхрээ" үндэсний дээд лигийн тоглолтууд хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн болон "ТЭЦ-IV"-н талбайд болох юм.

Хуваарийг танилцуулья:

V.30 (Бямба гариг)

  • 15.00 (МХБХ-н талбай) “UBU FC” – “Соёмбын барсууд”
  • 15.00 (ТЭЦ-4-ийн талбай) “Эрчим” – "Сэлэнгэпресс"

V.31 (Ням)

  • 15.00 “УБ-ын мазаалайнууд” – “Хоромхон”
  • 18.00 “FC Ulaanbaatar” – “Дэрэн” багууд тус тус тоглоно.

 

"Хүрхрээ" үндэсний дээд лигийн явц:

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж