Баян-Өлгий аймгийн Бугат сумын гуравдугаар багийн нутаг “Их булан” гэдэг газарт 15 настай хоёр хүүхэд Ховд голын усанд осолдсон байна. Тавдугаар сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл хүүхдүүдийн цогцсыг хайж байгаа ч хараахан олоогүй байгаа юм. Одоогоор тус аймгийн онцгой байдлын газрын 11 албан хаагч, хоёр автомашин, хоёр завьтай очсоны дээр нутгийн иргэд хүч нэмэн эрэл зохион байгуулсан ч эндсэн хүүхдүүдийг голоос гаргаж авч чадаагүй байна.
Мөн өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг орчимд Туул голын усанд нэг хүн осолдож нас барсан байсныг аврагч нар гаргажээ. 31 настай А гэгч залуу усанд живж амиа алдсан хэргийг харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
М.СУРА