Анчелотти албан ёсоор чөлөөлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Анчелотти албан ёсоор чөлөөлөгдлөө

Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Лалигийн энэ улиралын тоглолтонд амжилт муутайхан оролцож, цомгүй үлдсэн Реалын ерөнхийлөгч Перес өчигдөр багийн ахлах дасгалжуулагчтай албан ёсны уулзалт хийж, түүнийг дараачийн улиралд багтаа ажиллуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. “Реалын захирлуудын зөвлөл Карло Анчелоттиг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Ийм шийдвэрт хүрэхэд хүндхэн л байлаа. Гэхдээ бидний гол шаардлага Реал заавал цом авах ёстой байдагт оршдог. Анчелотти үүнийг хийж чадаагүй гэж үү?  Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Реалд тавигдах шаардлага нэн өндөр” гэж Перес өгүүлжээ.  Реалын удирдлагууд ахлах дасгалжуулагчдынхаа ажлын үр дүнг Аваргуудын лиг болоод Лалигийн үзүүлэлтээс хамаарч сольдог нь бараг уламжлал болоод тогтчихсон гэж хэлж болох юм. Үүнээс өмнө 2003 онд Висенте дель Боск, 2007 онд Фабио Капелло гээд сүүлийн 15 жилийн хугацаанд эзэн хааны клуб  ахлах дасгалжуулагчаа 12 удаад хөдөлмөрийн хамтарсан гэрээ дуусгавар болохоос өмнө сольсон байдаг юм. Энэ сарын 19-нд спортын хэвлэлийнхэн Реалын дараачийн ахлах дасгалжуулагчаар Юрген Клоппыг сонгож багийн удирдлагууд гэрээ байгуулсан гэсэн мэдээллийг өгч байсан боловч одоогийн байдлаар багийн удирдлагууд энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Энэ улиралын Лалигийг 92 оноотой өндөрлүүлсэн Реалын  ахлах дасгалжуулагч Карло Анчелотти тун удахгүй нуруу нугасны мэдрэлийн судас чөлөөлөх  хагалгаанд орно, нэг жилийн туршид спортын ертөнцөөс холдоно  гэсэн мэдээлэл ч мөн ирж байна. 2013 оноос Реалын ахлах дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа Карло Анчелотти Аваргуудын лигийг манлайлж, Европын хөлбөмбөгийн холбооны супер цом, Испанийн цом болоод клубын дэлхийн аварга болж байсан юм.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж