Үндэсний төлбөрийн картад 76 банк нэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Үндэсний төлбөрийн картад 76 банк нэгдэв

Фото: Виктор Коротаев / "Коммерсантъ»

 

Оросын төлбөрийн үндэсний картын системд одоогоор Оросын 76 банк шилжээд байна. Санхүүгийн байгууллагуудыг үндэсний картад шилжүүлэх ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж мэдээлжээ. Картад бүрэн шилжээгүй банкууд нь туршилтийн үйлчилгээг явуулж байгаа гэнэ.

 

Visa  картын системийн үйлчилгээтэй  банкууд үндэсний картаа бүгд шилжсэн байв. Төлбөрийн үндэсний карт нь Орост өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ннс эхлэн үйлчилж эхэлжээ. Эхлээд түүнд олон улсын төлбарийн MasterCard систем нэгдсэн байлаа. Visa систем зургадугаар сард нэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэнэ.

 

Банкны үйлчилгээний Оросын  үндэсний карт “Мир” нэр авсан ба түүний нр, дизайныг нээлтэй уралдаанаар шалгаруулсан байв.

 

Өнгөрсөн оны зунаас эхлэн Оросын эсрэг хориг арга хэмжээний улмаас Visa ба MasterCard картууд  Оросын банкууд: СМП Банк, Инвесткапиталбанк, банк "Россия»,  Собинбанк зэргийн үйлчилгээг зогсоосон билээ.  Үүний дараа Орос өөрийн үндэсний төлбөрийн карттай болохоор хууль батлахаар шийдсэн билээ.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж