100 гаруй килограмм зэс хил нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

100 гаруй килограмм зэс хил нэвтрүүлэхийг завджээ

Тавдугаар сарын 25-26-ны өдрүүдэд олон улсын, хоёр талын болон түр ажиллагаатай нийт 20 боомтоор 55 орны 16 мяна 2000 орчим зорчигч, 6500 гаруй тээврийн хэрэгслийг хилийн байгууллагынхан шалган нэвтрүүлжээ. Дээрх хугацаанд Дорноговь аймаг дахь Ханги боомтоор иргэн Э өөрийн эзэмшлийн автомашинд 26.2кг самар мөн иргэн Э 76.6кг самар, 50.8кг зэс, иргэн Г  50кг зэс, 100кг самар тус тус хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан байна.  Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нар илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж