Татварын Ерөнхий газраас сүүлийн таван жилийн хугацаанд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад “Эрдэнэс-Таван Толгой” ХК долоо дугаар байрт жагссан.
Тэгвэл тус компани өнгөрсөн онд 948,5 сая төгрөгийг орон нутгийн татварт төвлөрүүлж орон нутгийн “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарчээ.
Хэдийгээр Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ зогсоож байсан ч “Эрдэнэс-Таван Толгой” ХК борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж, нүүрс экспортлогчдыг тэргүүлсэн юм. Тус компани 2012 онд 2.386.000 тонн, 2013 онд 1.614.000 тонн нүүрс экспортлож байсан бол 2014 онд 10 гаруй худалдан авагчдад 5.7 сая тонн нүүрс экспортлож Монгол улсад 200 орчим сая ам.долларын орлого оруулсан. Тус компанийн удирдлагууд ашигтай ажиллах бүхий л арга хэмжээг аван ажиллаж байгааг дээрх үйл явдлууд гэрчилж байна.
Г.ХОРОЛ