Балетчин Д.Алтанхуяг мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Балетчин Д.Алтанхуяг мэдээлэл хийнэ

АНУ-ын “Бостон балет”-ийн бүжигчин, дэлхийн шилдэг найман балетчны нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг энэ сарын 1-нд эх орондоо гэр бүлийн хамт ирсэн. Тэрбээр “Монголын балетийн хөгжил сан” байгуулж, Монголд “Night of Ballet” олон улсын фестивалийг зохион байгуулах гэж байна. Энэ талаараа өнөөдөр 11.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэнэ. Хэвлэлийн хуралд бүжигчин Д.Алтанхуяг өөрөө оролцох юм байна. Д.Алтанхуяг энэ сарын дундуур дэлхийн шилдэг балетчдыг эх орондоо урьж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа супер гала тоглолт хийхээр бэлтгэж байгаа юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж